Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-40

1 дугаар зүйл.

Статистикийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 15¹ дүгээр зүйл нэмсүгэй:

15¹ дүгээр зүйл.Үндэсний статистикийн газрын ерөнхий менежерийн бүрэн эрх
1.

Үндэсний статистикийн газрын ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/

байгууллагынхаа орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах

2/

батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах

3/

хуульд заасан бусад бүрэн эрх.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Үндэсний статистикийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, тасгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

3 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн төвлөрсөн гэснийг улсын гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.