Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-59

1 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.3 дахь хэсэг нэмсүгэй:

3.3.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх болон тэдгээрийн орон тоо, цалин, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.5.-ын агентлагийн ерөнхий менежер гэсний дараа /цагдаа, тагнуул, зэвсэгт хүчний байгууллагаас бусад/ гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.6., 64.2.-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

8.1.6.

төрийн өмч, улсын төсвийн хөрөнгө, эрсдэлийг үр ашигтай удирдах;

2/

64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

64.2.

Засгийн газрын санхүүгийн дотоод хяналт, шалгалтыг хяналт, шалгалтын мэргэжлийн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ

4 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11.1.2.-ын “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ” гэснийг “Улсын Их Хурлын дарга”, 16.2.1.-ийн “Ерөнхийлөгчийн” гэснийг “Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын төсвийн”, 16.2.13.-ын “ аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн” гэснийг “тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн”, 44.1.4.-ын “тогтоон хангуулах” гэснийг “сахиулах”, 16.2.2.-ын “даргын нэгдүгээр орлогч” гэснийг “дарга”, 45.1.5.-ын “ерөнхий менежер” гэснийг “дарга”, 45.1.2.-ын “даргын нэгдүгээр орлогч” гэснийг “дарга”, 45.5., 45.6.-ын “Төсвийн ерөнхийлөн захирагч” гэснийг “Томилох эрх бүхий этгээд”, 46.1.2.-ын “ерөнхий менежерийн” гэснийг “даргын”, 46.1.1.-ийн “даргын нэгдүгээр орлогч” гэснийг “дарга”, 53.1.1.-ийн “татааст” гэснийг “санхүүгийн дэмжлэгт”, 60.1.-ийн “Төрийн хяналт шалгалтын тухай” гэснийг “Төрийн аудитын тухай” гэж тус тус өөрчилсүгэй.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.