Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-70

1 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх үйл ажиллагааг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.

.

2 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хууль зүйн сайд гэснийг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үйл ажиллагааг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөнө.