Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-71

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй: 1/20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 7 дахь заалт:

7/

газар зохион байгуулалтын удирдлага, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал.

.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалтын эрүүл мэндийн гэсний дараа болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалтаас үл хөдлөх хөрөнгийн бүртгэл;; мөн хэсгийн 4 дэх заалтаас ,-газар зохион байгуулалтын удирдлага; мөн хэсгийн 7 дахь заалтаас -геодези, зураг зүйн асуудал; гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөнө.