Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-03, Улаанбаатар03-n-72

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 36.11.2.-т дор дурдсан агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмсүгэй:

/Энэ заалтын орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй./

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 16.2.-ийн цэцэрлэг, сургуульд гэсний дараа удирдлагын болон гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 16.2.,16.3., 27.2.-ын төв гэснийг газар, 16.4.-ын төвийн гэснийг газрын; 30.1.11.-ийн Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн болон боловсролын төвийн гэснийг боловсролын газрын; 39.6.-ын тухайн гэснийг улсын болон; 40.2.-ын зардлыг улсын төвлөрсөн төсвөөс гэснийг зардал; 40.4.1., 40.4.2.-ын орон нутгийн гэснийг улсын гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 30.1.4.-ийн батлагдсан төсвийг хуваарилан олгох; 31.1.7.-ын батлагдсан төсвийг боловсролын байгууллагад хуваарилан хуульд заасан хугацаанд нь олгох; 39.1-ийн Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.; 39.2., 39.4., 39.5., 40.4.3.-ын төвлөрсөн болон орон нутгийн; 40.4.4.-ийн төвлөрсөн гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 29.1.3., 40.5.-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.