Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-10, Улаанбаатар03-n-75

1 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
28.1.

Төрийн аудитын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг шүүгч ногдуулна:

28.1.1.

холбогдох материалыг хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй, тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй албан тушаалтныг 10000-20000 хүртэл төгрөгөөр торгох;

28.1.2.

төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийх үнэн зөв дүгнэлт гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлөхийг оролдсон албан тушаалтныг 30000-60000 хүртэл төгрөгөөр торгох;

28.1.3.

аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, санаатайгаар гэмтээж устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 40000-60000 хүртэл төгрөгөөр торгох.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.