huuli-nemelt
Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАрхивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-11-13, Улаанбаатар03-ne-146
Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20.8 дахь хэсэг нэмсүгэй:
¶20.8. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын зааврыг Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
Архивын тухай хуулийн 23.1-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶23.1. Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ:
Энэ хуулийг 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.