Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-11-27, Улаанбаатар03-ne-156

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дараахь хэсэг нэмсүгэй: 1/ 7 дугаар зүйлийн 18 дахь хэсэг:

18.

Энэ зүйлийн 5, 6, 11 дэх хэсэгт заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ийнхүү татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хуульд заасан хугацаа дуусахаас өмнө татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид олгосон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тэр хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

2 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 40 гэснийг 30 гэж; 1998 гэснийг 2004 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.