huuli-nemelt
Газрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тосны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2003-12-11, Улаанбаатар03-ne-161
Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмсүгэй:
Гэрээлэгч эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээний биелэлтийн явц, гэрээт талбайд эрэл, хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах шаардлагыг харгалзан эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг 5 хүртэл жилээр сунгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
Энэ хуулийг 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.