Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Авто Тээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Тээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Авто Тээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-12-26, Улаанбаатар03-ne-163

1 дугаар зүйл.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Иргэн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.