Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-04-24, Улаанбаатар03-n-80

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн дараа “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны эрсдэлийн санд; бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлыг нөхөх нөөц санд; хадгаламж, зээлийн болон бусад үйл ажиллагаа зэрэг эрхэлдэг хоршооны тухайд аль нэг санд нь төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно.” гэж нэмсүгэй.