huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-05-01, Улаанбаатар03-n-81
Гаалийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶14.3. Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх зорилгоор бараа, тээврийн хэрэгслийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах хугацааг 6 сараас илүү хугацаагаар сунгах шаардлагатай бол уг асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
Гаалийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дугаарыг 4 гэж өөрчилсүгэй.