Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-05-02, Улаанбаатар03-n-83

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэг нэмсүгэй:

6.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна. 7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.