Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-05-09, Улаанбаатар03-n-86

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд дор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл нэмсүгэй:

61 дүгээр зүйл.Шүүхээс арбитрын ажиллагаанд оролцсоны хураамжийн хэмжээ
1.

Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход дор дурдсан хэмжээгээр хураамж хураана:

1/

арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,1 хувь

2/

арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,1 хувь

3/

Арбитрын тухай хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,05 хувиар.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Арбитрын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.