huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-05-15, Улаанбаатар03-n-88
Гаалийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн онцлог бараа, гэсний дараа түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээмж, гэж нэмсүгэй.
Гаалийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶33 дугаар зүйл. ¶ Улс хоорондын шуудангийн илгээмж Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын олон улсын шуудан илгээлт гэснийг улс хоорондын шуудангийн илгээмж гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Шуудангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.