Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Авто Тээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Тээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Авто Тээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-15, Улаанбаатар03-n-99

1 дугаар зүйл.

Авто тээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

5.1.5.

авто тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтыг нь харгалзан техникийн хяналтын үзлэгт орох хугацаа, оношлогооны төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох.

2 / 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
17.4.

Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно.

3/ 19¹ дүгээр зүйл:
19¹ дүгээр зүйл.Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах. 19¹.1 .Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг энэ хуулийн 15.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.
19¹.2.

Техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангана:

19¹.2.1.

авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг / авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт / бүрэн хийх;

19¹.2.2.

техникийн хяналтын үзлэгийн талаархи дүрэм,журам, стандартыг мөрдөх;

19¹.2.3.

үйлдвэрлэлийн байр, талбай, оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангаж, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах;

19¹.2.4.

гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар эрх бүхий байгууллагад тогтмол хугацаанд гаргаж өгөх.

19¹.3.

Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь үүрэг хүлээнэ:

19¹.3.1.

техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах;

19¹.3.2.

авто тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бичиг баримтын бүрдлийг хангах.

2 дугаар зүйл.

Авто тээврийн тухай хуулийн 23.1.1-ийн 17.2 гэсний дараа ,19¹.2. гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Авто тээврийн тухай хуулийн 17.1-ийн жил бүр гэснийг жилийн турш гэж өөрчилсүгэй.