Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-30, Улаанбаатар03-ne-109

1 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлд “Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэнийг тагнуулын байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилно.” гэсэн 17.2 дахь хэсэг нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-17.7 дахь хэсгийн дугаарыг 17.3-17.8 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.