Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Нотариатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нотариатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нотариатын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-30, Улаанбаатар03-ne-112

1 дугаар зүйл.

Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч гэснийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.