huuli-nemelt
Өмгөөллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрӨмгөөллийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-05-30, Улаанбаатар03-ne-114
Өмгөөллийн тухай хуулийн 16.4-ийн Монгол хэл мэддэг гэсний дараа ,Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан гэж нэмсүгэй.
Өмгөөллийн тухай хуулийн 5.1-ийн “Хууль зүйн дээд боловсролтой”, 16.2-ын Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч гэснийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.