Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Иргэний Нисэхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Нисэхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Нисэхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-05-30, Улаанбаатар03-ne-116

1 дугаар зүйл.

Иргэний нисэхийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 4.3 дахь хэсэг нэмсүгэй:

4.3.

Энэ хуулийн 4.2 дахь хэсэг байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөнд хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.9-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.9.

“улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлөг

.

3 дугаар зүйл.

Иргэний нисэхийн тухай хуулийн 26.1-ийн агаарын зайд гэснийг иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд гэж өөрчилсүгэй.