huuli-nemelt
Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-06-12, Улаанбаатар03-ne-119
23.5 дахь хэсэг:
2/¶23.5. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
23.2.17-23.2.22 дахь заалт:
¶23.2.17. газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, олгосон эрхийг цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, дүгнэлт өгөх;
¶23.2.18. газар зохион байгуулалт, газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
¶23.2.19. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах;
¶23.2.20. энэ хуулийн 16.1.2-16.1.9-т заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;
¶23.2.21. газрын төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, чанарын өөрчлөлтийг улсын хэмжээнд хянан дүгнэх үүрэг бүхий хяналт шинжилгээ /мониторинг/-ний сүлжээ ажиллуулах;
¶23.2.22. газрын төлөв байдал, нөөц, чанарын өөрчлөлтийг тодорхойлох, газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлийг эрхлэх зорилго бүхий газрын нэгдмэл сангийн мэдээллийн сан, сүлжээг орчин үеийн техник, технологид тулгуурлан бий болгох.
Газрын тухай хуулийн 23.1-ийн байгууллага нь гэсний дараа нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд гэж; 23.2.6-гийн тухайн гэсний өмнө Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах, гэж тус тус нэмсүгэй.
Газрын тухай хуулийн 36.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶36.4. Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.
Газрын тухай хуулийн 8.2-ын “газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага”, 8.3, 8.4, 20.2.4, 20.2.9, 23 дугаар зүйлийн гарчиг болон 23.1, 23.2, 26.5, 26.6, 32.1, 32.4, 40.4, 42.1, 42.2, 48.1, 54.1, 57.1, 58.3, 58.6-гийн “Засгийн газрын эрх бүхий байгууллага”, 24.2, 36.1-ийн “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, 55.4-ийн байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж; 19 дүгээр зүйлийн гарчиг болон 19.1-ийн Газрын гэснийг Байгаль орчны гэж; 19.1.6-гийн 16.1-д гэснийг 16.1.1-д гэж; 23.2.1-ийн Засгийн газраас гэснийг төрөөс гэж; 23.2.5-ын газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хэлэлцүүлэх гэснийг Засгийн газарт танилцуулах гэж тус тус өөрчилсүгэй.
Газрын тухай хуулийн 36.3 дахь хэсэг, 19.1.1-19.1.5, 19.1.7-19.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.