Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-12, Улаанбаатар03-ne-120

1 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4. 7.2, 9.3, 10.3, 11.1, 11.2 дахь хэсэг, 5.6.2, 5.6.3, 5.7.2, 9.4.1, 10.4.4 дэх заалтын “Геодези, зураг зүйн төрийн захиргааны байгууллага”, 12.1.1-ийн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.3, 9.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.