huuli-nemelt
Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-06-12, Улаанбаатар03-ne-121
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶10.1. Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 15.2-ын газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг Засгийн газар гэж; 7.5.11-ийн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, 16.14-ийн “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн байгууллага” гэснийг тус тус “геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж; 10.2-ын “Газрын кадастр эрхлэх төрийн захиргааны байгууллага”, 11.3, 14.3, 17.2-ын “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.