Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-18, Улаанбаатар03-ne-123

1 дугаар зүйл.
Орон сууц хувьчлах тухай хуулийн дараахь зүйл, заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:1/

2 дугаар зүйл:

2 дугаар зүйл.

Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2/

3 дугаар зүйлийн 4 дэх заалт:

4/

“орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгийг;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.