Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-18, Улаанбаатар03-ne-124

1 дугаар зүйл.
Орон сууцны тухай хуулийн 2.1, 14.1 дэх хэсгийг тус тус дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:1/

2.1 дэх хэсэг:

2.1.

Орон сууцны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2/

14.1 дэх хэсэг:

14.1.

Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна.

2 дугаар зүйл.

Орон сууцны тухай хуулийн 14.2-ын Иргэний хуульд заасан гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.