Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-19, Улаанбаатар03-ne-125

1 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 10.2-ын хилийн бүсэд бол хилийн цэргийг удирдах газар, хилийн хорооны гэснийг хилийн зурваст бол хил хамгаалах ерөнхий газрын харьяа тусгай ангийн гэж; 10.3, 10.4.4-ийн хилийн цэргийг удирдах газар гэснийг хил хамгаалах ерөнхий газар гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 10.4.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.4.3.

хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах ерөнхий газар, тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отряд хяналт тавина;