Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-06-19, Улаанбаатар03-ne-127

1 дугаар зүйл.

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:

6/

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрыг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.