huuli-nemelt
Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-06-19, Улаанбаатар03-ne-128
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.2. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба нь энэ талаарх мэдээллийг газрын мэдээллийн санд гаргаж өгнө.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.