huuli-nemelt
Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГалын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-06-20, Улаанбаатар03-ne-134
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 2.1-ийн Үндсэн хууль гэсний дараа Гамшгаас хамгаалах тухай хууль гэж нэмсүгэй.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар бүлэг, 4, 7-13, 27 дугаар зүйлийн гарчиг, 4.1, 4.2, 7.1-7.3, 7.5, 9.1-9.3, 9.6, 9.7, 10.1, 10.2, 10.3, 11.1, 17.7, 18.2, 21.2, 24.7, 25.1, 25.2, 26.1, 26.3, 27.1-27.3, 16.1.4, 16.1.7-гийн “гал түймэртэй тэмцэх байгууллага” гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн “гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага” гэж; 6 дугаар зүйлийн гарчиг, 4.4, 5.1, 6.1, 12.1, 17.3, 17.4, 19.2, 21.3, 27.3-ын “Гал түймэртэй тэмцэх газар” гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж; 4.5, 14.2, 14.3-ын “гал түймэртэй тэмцэх хэлтэс, алба”, 12.1-ийн аймаг, нийслэлийн хэлтэс, алба гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн гал түймэртэй тэмцэх нэгж гэж; 23.2-ын “хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн”, 27.1-ийн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн “гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” тус тус өөрчилсүгэй.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, 4.3, 4.6-4.9, 5.4, 7.4, 26.2, 26.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.