Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-20, Улаанбаатар03-ne-136

1 дугаар зүйл.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн галын гэснийг гамшгаас хамгаалах гэж; 4 дүгээр зүйлийн 7 дахь заалтын Гал түймэртэй тэмцэх гэснийг Гамшгаас хамгаалах гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.