Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-20, Улаанбаатар03-ne-138

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “8/ гамшгаас хамгаалах асуудал.” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн “3/ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэсэн хэсгийн “гал түймэртэй тэмцэх асуудал” гэснийг, мөн зүйлийн “5/ Монгол Улсын Батлан хамгаалахын сайд” гэсэн хэсгийн “иргэний хамгаалалтын удирдлага”, “улсын онцгой комиссын ажил” гэснийг, мөн зүйлийн “10/ Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд” гэсэн хэсгийн улсын нөөцийн асуудал гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.