huuli-nemelt
Төрийн Нууцын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Нууцын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2004-01-02, Улаанбаатар04-ne-02
Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Харин гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд холбогдох мэдээ, баримт бичигтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүнээс бусад хүн танилцахыг хориглоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ 10/ иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэх болон онцгой нөхцөл байдлын үед хүн амын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын объектуудын байрлал, зориулалт, энэ үед дэд бүтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл, биет зүйл.” гэсэн 10 дахь заалт нэмсүгэй.
Төрийн нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хүрээнд төрийн нууцад хамааруулах зүйлсийн жагсаалтыг хуулиар батална.
Төрийн нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын биет зүйлийг гэснийг тус тус эд зүйл, объект, үйл ажиллагааг гэж; мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалт, 15 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн Тагнуулын төв газар гэснийг Тагнуулын ерөнхий газар гэж; мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн хайх гэснийг хайж олох гэж; мөн хэсгийн тараахыг гэснийг задруулахыг гэж; мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 500-2500 гэснийг 25000-50000 гэж; мөн зүйлийн 2 дахь заалтын 1000-5000 гэснийг 10000-50000 гэж; мөн зүйлийн 3 дахь заалтын 5000-10000 гэснийг 15000-35000 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.