huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2004-10-21, Улаанбаатар04-ne-38
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.2, 19.1, 19.4-т дараахь заалтууд нэмсүгэй:
¶1/ 17.2.3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: -боловсрол; -соёл, урлаг; -шинжлэх ухаан; -ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого; -монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого.
¶2/ 17.2.4. Дэд бүтцийн байнгын хороо: -барилга, хот байгуулалт; -түлш, эрчим хүч; -зам тээвэр, шуудан; -орон сууц, нийтийн аж ахуй; -аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил.
¶3/ 17.2.5. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороо: -мэдээлэл, технологийн хөгжил; -харилцаа холбоо; -хэвлэл мэдээллийн хэрэгсэл; -техник, технологийн шинэчлэл.
¶4/ 17.2.10. Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: -газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого; -хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал; -хөдөөгийн хөгжлийн бодлого; -хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн гэрээ; -мал аж ахуйн бодлого; -малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах.
¶5/ 19.1.5. Эдийн засгийн байнгын хороонд:
¶1/ Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн.
¶6/ 19.4.6. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо: -жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих; -жижиг, дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалт.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.2. Улсын Их Хурал Байнгын хороог үйл ажиллагааныхаа салбар, чиглэлээр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд дараахь Байнгын хороодтой байна: 16.2.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын; 16.2.2.Байгаль орчны; 16.2.3.Боловсрол, соёл, шинжлэх ухааны; 16.2.4.Дэд бүтцийн; 16.2.5.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн; 16.2.6.Нийгмийн бодлогын; 16.2.7.Төрийн байгуулалтын; 16.2.8.Төсвийн; 16.2.9.Хууль зүйн; 16.2.10.Хүнс, хөдөө аж ахуйн; 16.2.11.Эдийн засгийн.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.2.2-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн гэснийг Байгаль орчны гэж; 17.2.7-гийн бүсчилсэн хөгжил, барилга, хот байгуулалт гэснийг бүсчилсэн хөгжил гэж; мөн заалтын үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, техник, технологийн шинэчлэл гэснийг үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт гэж; 28.1-ийн хоёр гэснийг гурван гэж; 17.2.3, 17.2.4, 17.2.5, 17.2.6 дахь заалтын дугаарыг 17.2.6, 17.2.7, 17.2.8, 17.2.9 гэж; 17.2.7 дахь заалтын дугаарыг 17.2.11 гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.5-ын албан бичгийн гэснийг; 17.2.2-ын -газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого; -хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал; -хөдөөгийн хөгжлийн бодлого; -хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын байгууллагын зээл тусламжийн гэрээ; -мал аж ахуйн бодлого; -малын даатгал болон малын өвчний асуудал; гэснийг; 17.2.3-ын -боловсрол; -соёл, урлаг; -шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн хөгжил; -ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого; -монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаар төрөөс баримтлах бодлого; гэснийг; 17.2.4-ийн -хэвлэл, мэдээллийн хэрэгсэл; гэснийг; 17.2.7-гийн -дэд бүтцийн хөгжлийн бодлого; гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2004 оны 11 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.