huuli-nemelt
Ус, Рашаан Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУс, Рашаан Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2004-12-02, Улаанбаатар04-ne-41
4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:
2/¶4/ уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус;
6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
3/¶3/ уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр;
7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хүснэгт/-ийн 4 дэх заалт:
4. Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоо метр тутамд:
а/ Алт, цагаан тугалга
олборлолт
төг
50.00
100.00
100.00
150.00
б/ Газрын тос олборлолт,
цайр, хар тугалга баяжуулах
төг
50.00
100.00
100.00
150.00
в/ Зэсийн баяжмал, хайлуур
жонш баяжуулах
төг
20.00
80.00
50.00
150.00
“Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай” хуулийн нэрийг “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” гэж; Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 0.1 гэснийг 1.0 гэж; 0.5 гэснийг 5.0 гэж; мөн хэсгийн 2 дахь заалтын 10.00 гэснийг 30.00 гэж; 3 дахь заалтын гадаргын усанд хамаарах хэсгийн 1.00 гэснийг 10.00 гэж; 5.00 гэснийг 20.00 гэж; газрын доорхи усанд хамаарах хэсгийн 1.00 гэснийг 30.00 гэж; 20.00 гэснийг 50.00 гэж тус тус өөрчилсүгэй.
Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн болон гар худгийн гэснийг хассугай.
Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.