Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2004 › Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийн Зарим Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийн Зарим Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийн Зарим Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

2004-12-09, Улаанбаатар04-ne-43

1 дугаар зүйл.

2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн “2” гэсний “эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулагтай архины литр тутамд 4; 40 ба түүнээс дээш хатуулагтай архины литр тутам 6; бүх төрлийн дарсны литр тутамд 1 ам.доллар” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн заалттай холбогдуулан эх орны үйлдвэрийн архинд онцгой албан татвар шингэсэн үнэлгээнээс 80 хувиар, бүх төрлийн дарсанд 30 хувиар тус тус тооцон онцгой албан татвар ногдуулж байсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.