Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2004 › Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2004-04-22, Улаанбаатар04-ne-12

1 дугаар зүйл.

Гаалийн тарифийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурсан агуулгатай 14 дэх заалт нэмсүгэй:

14/

хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэл, тоноглол. Энэ заалтад хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.