huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2004-04-22, Улаанбаатар04-ne-13
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 16 дахь заалт нэмсүгэй:
¶9.2.16. хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэл, тоноглол.Энэ заалтад хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.