Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2004 › Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2004-04-22, Улаанбаатар04-ne-14

1 дугаар зүйл.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.2- ын аргачлал гэсний дараа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.2-ын 13.5-д гэснийг 31.4-д гэж , 12.4.2-ын 13.4 гэснийг 31.3-д гэж, 12.4.4-ийн 13.5-д гэснийг 31.4-д гэж, 12.8-ийн 15.1-д гэснийг 34.1-д гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Усны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.