Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2004 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2004-04-22, Улаанбаатар04-ne-17

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 58.9 дэх хэсэг нэмсүгэй:

58.9.

Тариалангийн газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа /агрохимийн шинжилгээ/ хийхэд баримтлах журам, хэрэглэх үзүүлэлтийг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.
Газрын тухай хуулийн 54.3, 58.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

54.3.

Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно.

2/

58.2. Тариалангийн газраас бусад ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараахь үзүүлэлтээр гаргана:”

3 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 54.1-ийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг Засгийн газар гэж; мөн зүйлийн 2 дахь хэсгийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгүүлнэ гэснийг газарт агрохимийн шинжилгээ хийлгүүлнэ гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Тариалангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.