huuli-nemelt
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2004-05-14, Улаанбаатар04-ne-34
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/-д зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж өөрчлөн найруулсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27.3-ын 145.2/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/ гэснийг хассугай.
Энэ хуулийг Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.