huuli-nemelt
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2004-09-22, Улаанбаатар04-ne-37
18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн 1/ Гадаад хэргийн яам; 2/ Сангийн яам; 3/ Хууль зүй, дотоод хэргийн яам. Чиглэлийн 4/ Байгаль орчны яам; 5/ Барилга, хот байгуулалтын яам; 6/ Батлан хамгаалах яам; 7/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; 8/ Зам, тээвэр, аялал жуулчлалын яам; 9/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам; 10/ Түлш, эрчим хүчний яам; 11/ Үйлдвэр, худалдааны яам; 12/ Хүнс, хөдөө аж ахуйн яам; 13/ Эрүүл мэндийн яам.
20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
3/¶4. Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд дараахь асуудал хамаарна: мэдээлэл, харилцаа холбоо, өндөр технологийн асуудал; төрийн өмчийн бодлого; тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудал.
20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
2/ Монгол Улсын Гадаад хэргийн сайд: гадаад орон, олон улсын байгууллагатай улс төрийн талаархи хамтын ажиллагаа; гадаад эдийн засгийн харилцаа; гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; виз, консулын асуудал; гадаад орон, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; гадаад орон, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт. 3/ Монгол Улсын Сангийн сайд: улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын нэгдсэн төсвийн талаархи судалгаа, төлөвлөлт; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; бүртгэлийн нэгдсэн тогтолцооны удирдлага; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал. 4/ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд: эрх зүйн шинэтгэлийн бодлого; хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; эрх зүйн туслалцаа; архивын талаар төрөөс баримтлах бодлого; шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээлэл, иргэний харьяалал, цагаачлалын асуудал; хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын бүртгэл; төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, нотариат, өмгөөллийн олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал; улсын хил хамгаалалтын асуудал; төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт. 5/ Монгол Улсын Байгаль орчны сайд: байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; газрын хэвлийн баялаг, ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал. 6/ Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд: барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн асуудал; хот байгуулалт, архитектурын асуудал; орон сууцны бодлогын асуудал; нийтийн аж ахуйн асуудал; барилгажих талбай, газрын асуудал; газар зохион байгуулалтын удирдлага, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал. 7/ Монгол Улсын Батлан хамгаалахын сайд: улсыг батлан хамгаалах болон цэргийн бодлого; зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал. 8/ Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; соёл, урлагийг хөгжүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого; шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; шинжлэх ухаан, технологийн мэдээлэл. 9/ Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд: тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, уялдааг сайжруулах асуудал; төмөр замын тээврийн асуудал; иргэний нисэхийн асуудал; авто тээврийн болон авто замын асуудал; далайн болон усан замын тээврийн асуудал; шуудангийн үйлчилгээ; аялал жуулчлалын бодлого. 10/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд: хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаархи судалгаа; хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; нийгмийн халамжийн бодлого; нийгмийн даатгалын бодлого; хүн ам зүйн бодлого; Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; гадаадад ажиллах хүч гаргах асуудал; хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт. 11/ Монгол Улсын Түлш, эрчим хүчний сайд: эрчим хүчний нэгдсэн бодлого; түлш, эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; бүс нутгийн түлш, эрчим хүчний асуудал; эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого. 12/ Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайд: геологи, эрдэс баялгийн бодлого; үйлдвэрлэлийн технологийн бодлогын асуудал; экспорт, импортын асуудал; гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах асуудал; газрын тосны талаархи бодлого; худалдааны бодлого зохицуулалт; эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого. 13/ Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд: хүн амын хүнсний хангамжийн бодлого; мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал; хөнөөлт мэрэгчтэй тэмцэх асуудал; мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал; хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого. 14/ Монгол Улсын Эрүүл мэндийн сайд: хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаархи бодлого; эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; хүн амын эрүүл мэндийг хамгаалах нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ. 15/ Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: Засгийн газрын шийдвэрийн биелэлт; Засгийн газрын дотоод мэдээлэл; Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал. 16/ Монгол Улсын сайд: гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал. 17/ Монгол Улсын сайд: - тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал.¶5. Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ: 1/ Монгол Улсын Шадар сайд: бүс нутгийн хөгжлийн бодлого; оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал стандартчилал, хэмжил зүйн асуудал; шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал; хүүхэд, залуучуудын асуудал.
Энэ хуулийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.