huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2005-01-06, Улаанбаатар05-ne-01
16 дугаар зүйл:
2/¶16 дугаар зүйл.Олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ ¶16.1. Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, 18 хүртэл насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ сар тутам олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрхтэй.
¶16.2. Энэ хуулийн 16.1-д заасан нэг хүүхдэд ногдох тэтгэмжийн хэмжээ сар бүр 3000 төгрөг байна. Тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.
28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
¶28.1.3. Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, 18 хүртэл насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ 3 дахь хүүхдээ төрүүлсэн болон үрчлэн авснаас хойш 4 долоо хоногийн дотор;
Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.