Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2005-11-10, Улаанбаатар05-ne-71

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн гуравдахь өгүүлбэрийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд хөгжлийн бодлого, зорилт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, тухайн жилд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн томоохон арга хэмжээг тусгана” гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгээс болон Үндсэн чиглэлийн гэснийг хассугай.