Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2005-11-11, Улаанбаатар05-ne-72

1 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

3.

Эх орондоо байнга оршин суугаа буюу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус Улсын харьяат хэвээр байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Засаг даргын тодорхойлолт гэсний дараа нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, гэж нэмсүгэй.