huuli-nemelt
Төв Банк /Монголбанкны/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөв Банк /Монголбанкны/-Ны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2005-11-17, Улаанбаатар05-ne-75
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дараахь агуулгатай 31¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶31¹ дүгээр зүйл.Монголбанкнаас Санхүүгийн зохицуулах хороотой харилцах ¶1. Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хороо болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэнэ.
¶2. Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой харилцахдаа энэ хуулийн 31¹ дүгээр зүйлийн 1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно.
Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.