huuli-nemelt
Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-11-17, Улаанбаатар05-ne-77
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1 дэх хэсгийн Хороо гэсний дараа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна гэж нэмсүгэй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1.1 дэх заалтын Үнэт цаасны хороо гэснийг Санхүүгийн зохицуулах хороо гэж өөрчилсүгэй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.3 дахь хэсгийн “даатгалын болон”, “Санхүүгийн болон”, 37.1 дэх хэсгийн Хорооны гишүүн болон гэснийг тус тус хассугай.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 31, 32, 33, 35, 36 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.