huuli-nemelt
Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-11-17, Улаанбаатар05-ne-78
Хоршооны тухай хуульд дараахь агуулгатай 48¹.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶48¹.4. Энэ хуулийн 48¹.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
Хоршооны тухай хуулийн 48¹.3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:
¶48¹.3. Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
Хоршооны тухай хуулийн 8.4 дэх хэсгийн Төв банк гэснийг Санхүүгийн зохицуулах хороо гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.