huuli-nemelt
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКомпанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2005-11-17, Улаанбаатар05-ne-84
Компанийн тухай хуулийн 13.3, 94.2 дахь хэсгийн Үнэт цаасны хорооноос гэснийг Санхүүгийн зохицуулах хорооноос гэж, 13.9 дэх хэсгийн Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу Үнэт цаасны хороонд гэснийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гэж, 43.3 дахь хэсгийн Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу Үнэт цаасны хороонд гэснийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гэж, 59.1 дэх хэсгийн Үнэт цаасны хороонд гэснийг Санхүүгийн зохицуулах хороонд гэж, 18.6, 58.2, 66.2, 93.1, 96.1 дэх хэсэг, 91.7.4, 94.3.4 дэх заалтын Үнэт цаасны хороо гэснийг Санхүүгийн зохицуулах хороо гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.