Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Авто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-09

1 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гарчиг болон 14.2-ын өмчлөгч гэсний өмнө эзэмшигч, гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

14.1.

Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид “авто замын эзэмшигч” гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна.

3 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 18.1-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн гэснийг төрийн захиргааны төв байгууллагын гэж өөрчилсүгэй.