Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Аялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-11

1 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 16.1.8- 16.1.14 дэх заалт нэмсүгэй:

16.1.8.

Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах;

16.1.9.

дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

16.1.10.

аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дүн шинжилгээ хийх;

16.1.11.

аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах;

16.1.12.

аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох;

16.1.13.

аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох;

16.1.14.

аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглох.

2 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 5.1, 8.1.3, 12.2, 22.2, 23.1.3, 23.1.7-ын төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 15.3-ын дэд бүтэц гэснийг аялал жуулчлал гэж, 15.5-ын төрийн захиргааны байгууллагын дарга гэснийг Засгийн газрын гишүүн гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 15.1, 22.2-ын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.6 дахь заалт, 17 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.